Хууль бус ан хийсэн хүн, хуулийн этгээдэд 1.6 тэрбумын нөхөн төлбөр оногдуулжээ

БОАЖЯ 21 аймаг болон нийслэлийн нутаг дэвсгэрт орон нутгийн агнуурын бүс нутаг, тэдгээрийг эзэмшигч нөхөрлөл, хуулийн этгээд, ангийн аж ахуй, амьтны мэргэжлийн байгууллагууд, ан агнах зөвшөөрөл бүхий хүн, авто тээвэр шалган бүртгэх товчоод, хяналтын постуудаар зорчигчид, гомдол мэдээлэлд холбогдох этгээдүүд зэрэг объектыг хамруулан хяналт шалгалтыг зохион байгуулжээ.

Хяналтаар 34 зүйлийн 2,700 бодгаль амьтан, хөхтөн 14 зүйлийн 1,470 бодгаль амьтныг зохих зөвшөөрөлгүй агнасан, барьсан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн 400 гаруй удаагийн зөрчил, гэмт хэргийн шинж илэрсэн.

Зөрчил гаргасан 484 хүн, хоёр хуулийн этгээдэд холбогдох хуулийн дагуу 130 сая төгрөгийн торгууль, 1.6 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр оногдуулж, 14 сая төгрөгийн хууль бус орлогыг хураалаа” гэв.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл болон зөрчилд холбогдох амьтны гаралтай түүхий эдийг хураан авч,  галт зэвсэг, түүний сум зэргийг Цагдаагийн байгууллагад, бусад эд зүйлсийг тухайн орон нутгийн “Захиргааны журмаар хураагдсан эд зүйлсийг шийдвэрлэх орон тооны бус зөвлөл”-д, тарваганы мах, түүхий эдийг Зоонозын өвчин судлалын төвд тус тус хүргүүлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *