Израилийн Засгийн газрын мэдээллийн алба 6-ны орой мэдэгдэл нийтэлж, Израилийн Засгийн газар хүмүүнлэгийн үүднээс Палестины Газын зурвасын өмнөд хэсэгт “хамгийн бага” хэмжээгээр түлш нийлүүлэхийг зөвшөөрсөн байна. Өчигдөр, 7-ны өдөр Израилийн батлан хамгаалах арми нийтэлсэн мэдэгдэлдээ, Израилийн арми Газын зурвасын өмнөд хэсэгт цэргийн ажиллагаа явуулсаар байна. Израилийн тэнгисийн цэргийн хүчин хуурай замын ажиллагаатай зэрэгцэн Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн ХАМАС-ын цэргийн бааз, дэд бүтцэд цохилт өгсөн гэв.
Палестины Газын зурвасын эрүүл мэндийн газар 7-ны өдөр мэдэгдэхдээ, сүүлийн 24 цагийн дотор Газын зурваст хийсэн Израилийн довтолгоонд 350 орчим палестин хүн амь үрэгдэж, Палестин-Израилийн мөргөлдөөн эхэлснээс хойш Израил Газын зурвас руу дайрснаар, 17 мянга гаруй хүний аминд хүрч, 46 мянга гаруй хүн шархадсан гэв. Мөргөлдөөнд Израйлийн 1200 орчим хүн амиа алдсан гэдэг тоо хуучнаараа байна.