Түр хороо сонсголын II хэсгийн гэрчүүдийг батална

УИХ дахь Хянан шалгах түр хороо өнөөдөр /2023.12.11/ 12.00 цагт хуралдаж, хоёр дахь сонсголд гэрчээр оролцох хүмүүсийн нэрсийг зарлах түр хорооны тогтоолын төсөл, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах болон бусад асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Сонсголын эхний хэсэгт “Тавантолгой” ХК-ийн асуудлыг хэлэлцэж, олон нийтийн зүгээс зөвхөн Ардчилсан намынхныг “ялласан”, жинхэнэ нүүрсний хулгайтай холбоотой “Эрдэнэс Тавантолгой” компанитай холбоотой асуудлыг хэлэлцэх ёстой хэмээн шүүмжилсэн юм.

Түр хорооны хуралдаанаар:

  •  Түр хорооны тогтоолын төсөл /Түр хорооны сонсголд гэрчээр дуудах тухай/
  • Түр хорооны тогтоолын төсөл /Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай/
  • Бусад

Тэгвэл энэ удаагийн сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” компанитай холбоотой төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хуралд танилцуулах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *