ХУУЛЬ: Улаанбаатар хотын зургаан дүүргийн Засаг дарга энэ сарын 15-наас газар олгох эрхгүй болно

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг өнгөрсөн Пүрэв гарагт батлаад буй. Уг хуулийг арванхоёрдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлжээ.

Ингэснээр нийслэлийн төвийн зургаан дүүргийн Засаг дарга арванхоёрдугаар сарын 15-наас газар олгох эрхгүй болж байна. Тодруулбал Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх, Баянгол дүүргийн Засаг дарга, түүний Тамгын газар, Газрын албад газар олгохгүй.

Харин захын гурав буюу Налайх, Багануур, Багахангай дүүрэгт газар олгох ажил цаашид үргэлжилнэ. Тодруулбал захын гурван дүүрэгт тээвэр ложистикийн үйл ажиллагааг зохицуулах, хүнсний хангамжийн зориулалтаар газар олгох юм байна.

Улаанбаатарт зөвхөн Нийслэлийн Засаг дарга дараах дөрвөн тохиолдолд л газар олгохоор хуульчлагджээ.

  1. Төр бүтээн байгуулалт хийх зорилгоор буюу эмнэлэг, сургууль, цэцэрлэг барих
  2. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг хэрэгжүүлэх үед
  3. Дахин төлөвлөлт буюу гэр хорооллыг барилгажуулах нөлөөллийн бүсэд өртөгдсөн иргэн, ААН-үүдтэй хэлэлцээ хийж нүүлгэн шилжүүлэх зорилгоор
  4. Царцаагдсан барилга байгууламжид урд олгогдсон газрыг ерөнхий төлөвлөгөөний дагуу дахин төлөвлөгдсөн бүсэд шилжүүлэн суурьшуулах үед.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *