ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд 55 төсөл бүртгэгдэв

ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийг хамгаалах тухай засгийн газар хоорондын хорооны 18-р ээлжит чуулган Ботсванагийн хойд хэсгийн Касане хотод 12-р сарын 9-ний өдөр өндөрлөв. Энэхүү ээлжит чуулганаар НҮБ-ын биет бус соёлын өвийн жагсаалтад 72 орны 55 төслийг бүртгүүлж авахаар шийдвэрлэжээ. Энэ жилийн 55 төслийн дотор Нидерландын Роттердамын зуны багт наадам, Тажикистаны Атлас, Адрас даавууны үйлдвэрлэлийн уламжлалт мэдлэг, ур чадвар, Нигерийн Оёо мужийн Санго наадам зэрэг 45 төсөл багтсан байна.
Сирийн уламжлалт шил үлээлгэх, Туркийн чидун тариалах уламжлалт мэдлэг, арга туршлага зэрэг 6 зүйлийг яаралтай хамгаалах шаардлагатай биет бус соёлын өвийн жагсаалтад оруулсан; Бельгийн Хайер дахь асрамжийн уламжлал: хороололд түшиглэсэн Сувилахуйн загвар, Никохапа нийгэмлэгийн Шведийн хөгжим, хөгжмийн зэмсэг хийх уламжлалыг шинэлэг байдлаар түгээн дэлгэрүүлэх зэрэг нь биет бус соёлын өвийг хамгаалах шилдэг туршлагын жагсаалтад багтсан байна.
ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийг хамгаалах конвенц батлагдсаны 20 жилийн ой энэ онд тохиож байна. Одоогоор дэлхийн 145 орны 730 гаруй төсөл ЮНЕСКО-гийн амьд өвийн жагсаалтад багтсан байна. Биет бус соёлын өвийг хамгаалах тухай конвенц нь уламжлал, аман яриа, баяр ёслол, зан үйл, гар урлал, хөгжим, бүжиг гэх мэтийн биет бус соёлын өвийг хамгаалах зорилготой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *