12-р сарын 11-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурал зохион байгуулжээ. Мао Нин хэлэхдээ, Европын Холбооны мэдэгдэл нь Хятадын хүний эрхийн байдлыг үндэслэлгүй буруутгаж, их хэмжээний худал мэдээлэл тарааж, Хятадын нэр хүндийг санаатайгаар харлуулан, Хятадын дотоод хэрэгт ноцтой хөндлөнгөөс оролцож байна. Хятад улс үүнд маш их дургүйцэж, эрс эсэргүүцэж байгаа бөгөөд ЕХ-нд хатуу байр сууриа илэрхийлсэн гэжээ.
Мао Нин онцлохдоо, Европын Холбоо давхар стандартаа орхиж, хүний эрхээр шалтаг болгон, Хятадын дотоод хэрэг, шүүхийн бүрэн эрхт байдалд хөндлөнгөөс оролцохоо зогсоож, хүний эрхийн асуудлыг улс төрийн зорилгоор ашиглан, багаж зэвсэг болгохгүй байхыг Хятад улс хатуу шаардаж байна гэжээ.