Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарын шүүх хурлыг дахин хойшлуулав

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр /2023.12.13/ 10.00 цагаас эхэлнэ. Эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг 2023 оны арваннэгдүгээр сарын 13-нд Б.Ганхуяг, П.Бадамханд нарын зургаан шүүгдэгчийн өмгөөлөгч гаргаж, шүүх хурлыг нэг сараар хойшлуулсан юм. Хурал өнөөдөр /2022.12.13/ 11:00 цагт эхэллээ. Гэм буруугийн шүүх хурал дөрвөн сарын хугацаанд хойшилсон бөгөөд дахин хойшлуулах хүсэлтийг өмгөөлөгчдөөс гаргаад байна.

Өмгөөлөгчдийн зүгээс гэрч, холбогдогчдын өмгөөлөгчдийн ирцийг бүрэн хангаагүй, шүүх хурал хойшлуулах хүсэлтийг улсын яллагч хангаж өгөхгүй байгаа нь хууль зөрчиж байна гэдгийг хэллээ. Харин Улсын яллагч ирцийг хэвээр шүүх хурлыг үргэлжлүүлэх нь зүйтэй гэдэг санал гаргалаа.

“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнийг Авлигатай тэмцэх газраас шалган, хэргийг нь өнгөрсөн наймдугаар сард прокурорт шилжүүлснээр шүүхэд шилжсэн юм. Шүүх бүрэлдэхүүн Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хэлэлцээд арванхоёрдугаар сарын 27-ны 10:00 цагт товлож, дахин хойшлуулах шийдвэрийг гаргалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *