Сибирийн хүйтэн агаарын урсгал түрэн орж ирсний улмаас 13-ны өдрөөс эхлэн нийт нутгаар эрс хүйтэрч, хүйтний эрч чангарна гэж УОК-оос мэдээлсэн.
Тэгвэл Сибирт хүйтэрч, Галуут нуурын станцын 2 блокын засвар дуусаагүй шалтгаанаар ОХУ-аас манайд нийлүүлдэг 345 МВт цахилгаан эрчим хүчийг 150 МВт болгон тодорхой хугацаагүйгээр хязгаарлахаа мэдэгджээ. Тодруулбал, өнөөдөр 10 цагаас эхлэн хязгаарласан тул уг асуудлаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн яг одоо Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийж байгаа аж.