АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден, Украины ерөнхийлөгч В.Зеленский нарын уулзалтаар, АНУ-ын талаас Украинд цэргийн тусламж үзүүлэхээ амласан гэж энэ сарын 12-нд АНУ-ын Цагаан ордон мэдэгджээ. Энэ сарын 12-нд Ж.Байден, В.Зеленский нар уулзалт хийснийхээ дараа хамтарсан хэвлэлийн бага хурал хийлгэж, Америкаас Украинд 200 сая ам.долларын өртөг бүхий агаарын довтолгооноос хамгаалах пуужин, их буу, сум зэргийг багтаасан зэвсэг, техник өгөхөө мэдэгджээ.