Швейцарийн Женев хотноо өчигдөр, 13-нд нийтэлсэн ДЭМБ-ын тайланд 2019 оны байдлаар дэлхийн хэмжээнд 5-29 насныхан зам тээврийн ослоор нас барсан үзүүлэлт эхэнд бичигдсэн хэвээр байна гэжээ.
Тус байгууллагын сүүлийн үеийн тайланд дурдсанаар, 2021 онд дэлхийн хэмжээнд ойролцоогоор 1.19 сая хүн зам тээврийн ослоор нас барсан. Энэ нь 100 мянган хүн тутамд 15 хүн замын ослоор амиа алдаж байна гэсэн үг юм.
2010-2021 оны хооронд дэлхийд тээврийн хэрэгслийн тоо хоёр дахин нэмэгдсэн. Замын сүлжээ мэдэгдэхүйц өргөжсөн. Дэлхийн хүн ам 1 тэрбум орчмоор нэмэгдсэн. Хэдийгээр бусад хүчин зүйлс өссөн ч зам тээврийн ослоор нас барсан хүний тоо таван хувиар буурчээ. Энэ нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр хийж байгаа ажлын үр дүн юм гэж тайланд дурджээ.