Вивек Рамасвами: Украйн зүүн бүс нутгаа өгөх ёстой

Украины асуудлыг зохицуулахын тулд Киевээс тус улсын зүүн хэсгийг өгөхийг шаардана гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Вивек Рамасвами мэдэгджээ. Тэрбээр “Би Украины бүрэн эрхт байдлыг хадгалах боломжийн хэлэлцээрийг санал болгож байна. Украиныг тойрсон мөргөлдөөн нь АНУ-ын ашиг сонирхолд нийцэхгүй, дэлхийн дайны эрсдэлийг нэмэгдүүлж байна. Украин зарим газар нутаг, орос хэлээр ярьдаг хүн ам амьдардаг зүүн бүс нутгаа өгөх, мөн Украиныг НАТО-д элсүүлэхгүй гэсэн амлалт хэрэгтэй болно гэж Рамасвами CNN телевизэд ярилцлага өгөхдөө хэлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *