Өчигдөр АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Бүгд найрамдах намын гишүүд санал хураалт явуулж, ерөнхийлөгч Жо Байденд итгэл үл үзүүлэх асуудлаар албан ёсоор мөрдөн байцаалт эхлүүлэв. Төлөөлөгчдийн танхимын дүрмийн хороо мөрдөн байцаалт явуулах тогтоолыг өмнөх өдөр нь гаргажээ. Энэ удаагийн импечмент тооцох санал хураалт нь Жо Байден өөрийн хүү Хантер Байдентай холбогдож байна. Хантер Байден болон гэр бүлийн бусад гишүүд гадаадад бизнес хийж, биенесээс зохисгүй ашиг олохын тулд эцгийн нэр нөлөөг ашигласан эсэхэд анхаарал хандуулах юм байна. Импечмент тоооцох асуудлыг хэлэлцээд Сенатад оруулах бөгөөд үйл явц 2024 он хүртэл үргэлжлэх төлөвтэй.