Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын даргатай утсаар ярьж, цаг үеийн асуудлаар санал солилцжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оросын Холбооны Улс(ОХУ)-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй 2023 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр утсаар ярилаа.

ОХУ-тай иж бүрэн стратегийн түншлэлд тулгуурласан уламжлалт найрсаг харилцааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэмдэглэж, сүүлийн жилүүдэд хоёр орны хооронд дээд, өндөр түвшний айлчлал, уулзалтууд тогтмолжиж байгаа нь ач холбогдолтой болохыг онцолсон байна.

Засгийн газрын тэргүүн нар хоёр улсын хооронд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн явц болон цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хүрээнд шуурхай ажиллах талаар санал нэгджээ.

 

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *