Украины цэргийн комиссарууд 15 настай хөвгүүдийг шалгажээ

Одесса хотын Synergy Fitness спортын клубт цэрэг татлага явуулж буй цэргийн бүртгэлийн ажилтнууд 15 настай өсвөр насны хүүхдүүдийг хүргэж ирсэн талаар орон нутгийн Telegram сувгууд мэдээлжээ. Цэргийн бүртгэлийн газрын гадаа зогсох 30 гаруй хүмүүсийн дунд 15 настай хөвгүүд байсан бөгөөд цэрэг татлагын комиссынхон тэдний насыг асууж, бичиг баримттай нь тулгаж байжээ.

Украинд 2022 оны 2-р сараас хойш цэргийн бэлэн байдлын дэглэм, бүх нийтийн дайчилгааны тухай хууль тогтоомж хэрэгжиж эхэлсэн бөгөөд 18-60 насны эрэгтэйчүүдэд Украиныг орхин явахгүй байхыг шаардаж байгаа. Цэргийн албанаас зайлсхийсэн бол таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд цэрэг татлагын хуудсыг гудамжинд, шатахуун түгээх станц, кафед хүртэл гардуулж байгаа бичлэг олноороо гарч ирдэг.

Мөн түүнчлэн цэрэгт татсан эрчүүдийг дайчилгааны цэгүүдэд ялгаварлан аваачдаг. Бэлтгэл сургуулилтгүйгээр фронт руу явуулдаг талаар орон нутгийн иргэд хэвлэлүүдэд мэдээлсээр байгаа юм.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *