Украинд үзүүлэх 50 тэрбум еврогийн санхүүгийн тусламжийг Унгар дахин хориглов

Украинд үзүүлэх 50 тэрбум долларын тусламжийн багцыг дэмжихгүй гэж Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан дахин мэдэгджээ. Орбан “Украинд өгөх нэмэлт мөнгөнд хориг тавилаа, бид хагас жилийн дараа зохих бэлтгэлээ хангаад энэ асуудлыг эргэн хөндөнө” гэж Орбан олон нийтийн сүлжээндээ бичжээ.

Өмнө нь Европын зөвлөлийн тэргүүн Чарльз Мишель ЕХ-ны удирдагчид 2024 оны эхээр Украинд санхүүгийн тусламж үзүүлэхийг санал нэгтэй баталж чадна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлээд лхагва гарагт Европын Комисс Унгарын царцаасан арван тэрбум еврог гаргахаа амлаж байсан юм.

Унгар одоогоор ЕХ-ноос Украины талаар гаргаж буй шийдвэрүүдийг хааж байгаа. Үүнд 500 сая еврогийн цэргийн тусламжийн найм дахь хэсэг, Европын энх тайвны сангаас 2024 онд цэргийн дэмжлэг үзүүлэх 5 тэрбум евро, дөрвөн жилийн хугацаанд цэргийн тусламж үзүүлэх 20 тэрбумын өргөн хүрээний багц, мөн 2024-2027 он хүртэл 50 тэрбумын макро санхүүгийн тусламж багтаж байгаа юм.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *