Т.Доржханд: 40 их наядын тооцооллыг төсөөлөл дээр үндэслэж гаргасан

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын ахалж байгаа “Нүүрсний сонсгол”-ын хоёр дахь шатны сонсгол өнөөдөр /2023.12.18/ эхэллээ.

Өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр Хянан шалгах түр хорооны ахлагч Б.Энхбаяр нүүрсний хулгай гэх асуудалтай холбоотой 40 их наяд төгрөгийн тооцооллыг гаргасан Т. Доржханд гишүүнийг гэрчээр дуудаж, тухайн тооцооллоо ямар үндэслэлээр гаргасныг асуулаа.


Т.Доржханд гишүүн хариултдаа “Шинжээчийн зүгээс 40 их наяд нь 330 болчихлоо. Бараг 1 их наяд болчхов уу. Тоонуудаа сайн харсан байлгүй дээ. 1 жилийн зөрүү байгаа, тийм биз. Энэ тооцоолол 2022 оны 12 дугаар сарын 08-нд гарсан. Тооцооллыг манай судлаачдын баг, дээрээс нь энэ чиглэлээр мэргэшсэн олон улсад үнэлгээ хийдэг хүмүүс гаргасан. Манай шинжээчдийн мэргэжил, туршлага, ур чадвар нь хэр билээ гэдгийг би мэдэхгүй байна. Ийм тооцоолол гаргаж байгаа бол би өөрсдийн тооцоолол ямар үндэслэлтэй вэ гэдгийг хэлье.

Дахиад хэлье. Энэ бол ямар ч мэдээлэлгүй байх үед гаргаж ирсэн, байж болох төсөөлөл, магадлалын онол дээр үндэслэсэн тооцоолол юм.

40 их наяд хаанаас гаргаж ирснийг үүх түүхээр нь ярья.

2022 оны дөрөвдүгээр сарын 05-нд Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ сэтгүүлчдийн өмнө мэдээлэл хийсэн байдаг. Энэ мэдээлэлдээ ““Эрдэнэс Монгол” ХХК-тай холбоотой асуудлыг гаргаж ирж байна гэсэн. Үүн дээрээ төрөөс гадуур, хяналтгүй их хэмжээний мөнгө эргэж байна. Тавантолгой дээр өнөөдрийг хүртэл сүүлийн 15-20 жилийн хугацаанд аман дээрээс 60 орчим ам доллароор ачиж, хилийн цаана 120-180 ам.доллар болгодог. Эндээс 60-70 ам.долларын зөрүүг завшиж байсан бүлэглэлийг илрүүлэх ажлын хэсэг байгуулсан. Энэ далд эдийн засаг цэгцрэхэд манай улсын дотоодын нийт бүлтээгдэхүүний хэмжээ 2 дахин тэлэхээр байгаа.” гэсэн мэдэгдэл хийсэн.

Тухайн үед 2021 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд гарсан байдаг. Эдийн засгийн 2021 оны дотоодын нийт бүтээгдэхүүн 43.6 их наяд байсан. Өөрөөр хэлбэл тийм хэмжээний орлогыг бид хилийн цаана алдсан гэдэг тооцоог хамгийн анх одоогийн Ерөнхий сайд, Засгийн газрын тэргүүн гаргасан байдаг. Бодвол цаад талд нь яамд нь тооцооллуудыг нь гаргасан байлгүй дээ.

Эндээс эхлээд бид төсөөллүүдээ гаргаж эхэлсэн. Тэгээд тухайн оны 12 дугаар сард нүүрсний асуудал гарч ирсэн. Иргэд талбайг дүүргэж, яг ямар хэмжээний мөнгө алчхаад байгаа юм бэ гээд тоо нэхсэн. Үүнд хариулт хэрэгтэй байсан. Хариулт дээр нь бид суусан. Оффтэйк гэрээ тухайн үед ил болоогүй байсан. Бид төсөөлөл дээрээ, Г.Ганболд гишүүний ярилцлага дээр үндэслээд энэ бол Нүүрсний түр хороог ахалж байгаа хүний албан ёсных юм байна. Түүн дээр төсөөллөө хийе гэж, төсөөлсөн. Өнөөдрийн бодит байдлаас зөрөхийг үгүйсгэхгүй.

2022 оны 12 дугаар сарын 08 гэхэд бид оффтэйк гэрээний ямар ч мэдээлэл байхгүй. Бодитоор Монголоос хэдэн тонн нүүрс бодитоор гарсан бэ. Хятад хэдэн тонныг хүлээж авсан бэ гэдэг статистикийн мэдээллүүд нь байхгүй байсан. Ийм үед бид статистикийн төсөөлөл дээр үндэслээд гаргаж ирсэн тоо” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *