Украины Ерөнхийлөгч Зеленский 2024 оны сонгуулийн өмнө сөрөг хүчинтэй эрх мэдлээ хуваалцах хэрэгтэй

“Украины сөрөг довтолгоо 2023 онд зогсонги байдалд орж, их хэмжээний хохирол амссан нь Ерөнхийлөгч Зеленский болон түүний багт итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулсан хэмээн Politico мэдээлжээ. Тус мэдээлэлд Зеленский болон цэргийн командлал хоорондын зөрчилдөөний улмаас үүссэн хурцадмал асуудлыг мөн багтаажээ. Нөхцөл байдал амаргүй байгаа тул Украины Ерөнхийлөгч үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулах талаар бодож эхлэх хэрэгтэй талаар тус мэдээнд дурдсан байна.

Зеленский сөрөг хүчний удирдагчдыг үл тоомсорлодог, удирдлагын арга барилаа өөрчилж, төвлөрсөн шийдвэр гаргахаас илүү өргөн хүрээтэй зөвшилцөлд шилжих уян хатан чадвартай эсэхээ харуулах цаг дөхөж байгааг мөн сануулжээ.

Сүүлийн үед Украины хэвлэлүүд Зеленский, Залужный хоёрын сөргөлдөөн нэмэгдэж байгаа талаар бичих нь ихэсч буй. “The Economist “сэтгүүлд өгсөн Ерөнхий командлагч Залужныйн Украины Зэвсэгт хүчин мухардалд орсон тухай ярилцлага ихээхэн шуугиан тарьсан ч Зеленскийн хурц шүүмжлэлд өртсөн байдаг. Орон нутгийн хэвлэлүүд Залужныйг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгч гол хүний нэгд тооцож байгаа тул Украины удирдлага түүнийг Ерөнхий командлагчийн албан тушаалаас чөлөөлж, Батлан ​​хамгаалах яам руу илгээж магадгүй байна.

Киевийн дэглэмийн тэргүүн Зеленский Британийн The Sun сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “цэргийнхэн улс төрд оролцох нь хамгийн том алдаа юм” хэмээн ярьсныг хэвлэл мэдээллийнхэн “Зеленский Залужный руу шууд халдлаа, тэдний хоорондын зөрчилдөөн бодитой үргэлжилж байна” гэсэн ойлголтыг улам бүр баталж өгчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *