“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн охин компаниудад оруулсан хөрөнгө оруулалт болон бусад санхүүжилттэй холбоотой 7 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судална

Гурав дахь өдрөө үргэлжилж буй сонсголоор “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн охин компаниудад оруулсан хөрөнгө оруулалт болон бусад санхүүжилттэй холбоотой дараах 7 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судлах бөгөөд энэ хүрээнд 18 гэрчийг дуудсан байна.

1)    “Тавантолгой түлш” ХХК болон төсвийн шинжтэй санхүүжилтийн талаар;

2)    Загийн усны хоолойгоос ус татах шугам хоолойн барилга угсралтын ажил;

3)    Тавантолгой дулааны цахилгаан станц;

4)    Уурхайн суурьшлын бүсийн бүтээн байгуулалтын төсөл;

5)    Кокс-эрчим хүчний үйлдвэр;

6)    Шивээ Овоо ХК;

7)    Багануур ХК;

Хянан шалгах түр хорооны даргын урилгаар сонсголд АТГ, Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэс, Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтэс, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн удирдлага, холбогдон албан тушаалтнууд оролцож байгаа юм байна. Мөн “Эрдэнэс таван толгой” ХК-ийн одоогийн удирдлагууд, хөндлөнгийн ажиглагчид оролцож байна (сонсголын хоёр дахь шатны нийт гэрчүүдийн нэрсийн жагсаалтУлсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *