Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас Монголоос БНХАУ руу нэвтрэх нүүрс тээврийн автомашины тоо эрс буурлаа

БНХАУ-ын Ганцмод боомтоор 12 дугаар сарын 13-ны өдөр 1142 автомашин нэвтэрснийг “SXCoal” мэдээлэв

Цаг агаарын аюулт үзэгдэл, хүчтэй цасан шуурганы улмаас Монголоос БНХАУ руу нэвтрэх нүүрс тээврийн автомашины тоо эрс буурсан байна.

“SXCoal”-ийн мэдээлснээр Гашуунсухайт-Ганцмод боомтоор 12 дугаар сарын 13-ны өдөр 1142 автомашин нэвтэрсэн бол 14-ний өдрөөс 499 автомашин болж эрс буурчээ. Түүнчлэн тухайн өдөр Ханги-Мандал боомтоор гурван автомашин нэвтэрсэн аж.

Сибирийн хүйтэн агаарын урсгалын нөлөөгөөр Монгол орны нийт нутгаар их хэмжээний цас орж, хүйтний эрч эрс чангараад байгаа бөгөөд ирэх өдрүүдэд ч үргэлжлэхээр байна.

Цасан шуурганаас гадна дизель түлшний хомсдолын улмаас уурхайнуудын үйл ажиллагаа доголдож, олборлолт нь буураад байгаа аж.

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан эрчим хүчний нүүрсний үнийн төлөв тодорхойгүй байна гэж “SXCoal” үзжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *