Европын холбооны гишүүн орнуудын эрчим хүчний сайд нар улс төрийн хэлэлцээр байгуулж, эрчим хүчний хямралыг зохицуулах гурван зүйлийн яаралтай арга хэмжээний үргэлжлэх хугацааг ахин нэг жилээр сунгаж, гарч болзошгүй үнийн нөлөөллөөс сэргийлэхээр санал нэгдэв. Европын холбоог энэ ээлжид даргалж буй Испанийн шадар сайд Тереза Рибера, гурван зүйлийн яаралтай арга хэмжээг сунгах нь эрчим хүчний хангалтын хувьд эмзэг байгаа өнөөгийн нөхцөл байдлыг зохицуулахад хэрэгтэй. Эрчим хүчний тогтвортой байдлыг хадгалж, хямралын нөлөөг хөнгөрүүлж, Европын холбооны иргэдийг эрчим хүчний хэт өндөр үнийн дарамтаас хамгаалах боломж бүрдэж байгаа юм гэсэн байна.
Европын холбооны зөвлөлийн мэдэгдэл гаргаж тэмдэглэснээр, Европын Холбооны зөвлөл дараа нь бичгээр тогтоол баталж, түүнийгээ албан ёсоор нийтлэх юм байна. Гэхдээ шинээр сунгасан баримт бичиг нь одоо хэрэгжиж буй тогтоолын хугацаа дуусмагц хүчин төгөлдөр болж мөрдөгдөнө.