Нүүрсний асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол тав дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдөр хэлэлцэх асуудлын нэг нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эрх бүхий байгууллагын хяналт шалгалт, тэдгээрийн үр дүнд авсан арга хэмжээний талаар байв. Энэ хэсэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Д.Сумъяабазар гэрчээр оролцлоо.
УИХ-ын гишүүн Д.Доржханд тус компанийн санхүүгийн байдал, олон улсаас хөрөнгө татах боломж бий эсэхийг сайд асан Д.Сумъяабазараас асуулаа.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: “Эрдэнэс Тавантолгой” гэж 3.2 их наядын өртэй компани үүссэн байна. Маш олон төсөл, уурхайг санхүүжүүлдэг, цавчаа явдаг. Цавчаа гэдэг чинь авлига. Бүх алдагдлыг өөртөө үүрдэг саалийн үнээ болсон байна. Ийм их алдагдалтай байвал яаж хөрөнгө оруулалт олох вэ. Та IPO хийх гээд явж байсан, бүтээгүй гэлээ. Ийм байдалтай байхад сонирхох компани гарч ирэх үү, бүтэх үү?
Сайд асан Д.Сумъяабазар: -Та ОУВС-д ажиллаж байсан хүн. Үнэлгээ, олон улсын биржийн шалгуур ямар байдгийг сайн мэдэж байгаа байх. Одоогийн нөхцөл байдалд хөрөнгө оруулалт татах, босгох, олон улсаас хөрөнгө төвлөрүүлэх ажлыг хийх ямар ч бололцоо байхгүй.
Маш олон ачаалал автоматаар бий болгосон. Өр төлбөрийн асуудал замаа алдсан. Бидний харж байснаар 1,072 хувьцааг эдийн засгийн оруулах байсан.
Гаднын сайн менежментийн багт өгч цэгцлэхгүй бол өөрсдөө яваад бүтэхгүй.
Тавантолгой уг нь дэлхийн нүүрсний тэргүүлэх тоглогч болох боломж байсан. Бид цонх үеэ алдсан. Алдаа гаргасан бол засаж болно, гэхдээ хулгай байж болохгүй. Гаднын баг оруулж байж улс төрөөс хамааралгүйгээр явуулбал өндийх байх. Нүүрсчдийн нам ба бусад гэдэг болчхоод байгаа.