Хууль бусаар газрын хэвлийд халдаж, 35 кг ногоон хаш чулуу олборложээ

Экологийн цагдаагийн алба хууль бусаар ашигт малтмал олборлосон хэргийг илрүүлжээ.

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын хоёрдугаар багийн нутаг “Бяран” гэх нэртэй тусгай хамгаалалтай газарт “Ногоон хаш чулуу” олборлохоор 20 гаруй хүн 2-3 цасны мотоцикльтэй гарсан байна” гэх мэдээлэл хүлээн авчээ.

Энэ дагуу шалгахад тус аймгийн харьяат Д.Б, М.Н, Б.Б, нарын зургаан этгээд хууль бусаар газрын хэвлийд халдаж, 35 кг ногоон хаш чулуу олборлосныг тогтоосон байна.

 Тэдний хууль бус үйл ажиллагаандаа ашигласан  цасны гурван мотоцикл, 35 кг ногоон хаш чулуу,г эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд зааснаар хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн иргэнийг 5.4-27 хүртэлх сая төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих, хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 20-120 хүртэлх сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэдэг гэж Экологийн цагдаагийн албанаас мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *