Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Нүүр номоороо дамжуулан байр сууриа илэрхийлэв.
“Газрын наймаачдын захиалгаар нэг галзуу лайвчин гарч ирээд метро эсэргүүцэж байна. Энэ Монгол Улс хөгжчих вий, дээшлээд дэвшчих вий гэсэн атгаг санаатнууд, элдэв эрх ашиг нь хөндөгдсөн хулгайч нар гадна дотнын захиалгаар над руу дайрч давшилж байна.
Энэ хавар үүнээс ч илүү юм үзэх юм шиг байна. Энэ мэт нь намайг мохооно гэвэл бүтэхгүй гэдгийг хэлье!
- Метро хөгжлийн шинэ гарц
- “Метро, нийтийн тээврийн удирдлага, зохицуулалтын чиглэлээр гадаадад ажилладаг залуусыг Монголдоо ирэхийг урьсан”
- Метро үгүйлэгдсэн нийслэл хот
Метро барьчихвал Монгол Улс сүйрнэ дампуурна гээд байгаа хүмүүст хэлэхэд, метрог бид өөрсдөө барихгүй. Гадаадын инженерингийн компани ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулж, тендерээр шалгарсан гадаадын гүйцэтгэгч компанид хяналт тавьж бариулна.
ЖАЙКА-гийн ТЭЗҮ хийж байх үеийн Улаанбаатарын эдийн засгийн чадамж тэр үеэ бодвол дээшилсэн. Санхүүжилтийг нийслэл өөрөөсөө шийднэ. ЖАЙКА-гийн судалгаагаар Улаанбаатарын метро ашигтай байх тооцоо гарсан.
Нийтийн тээвэр хөгжсөнөөр санхүүгийн ашгаас илүүтэй хотын эдийн засаг тэлэх, цаг хугацаа хэмнэх, түгжрэлээс үүдэлтэй цаг минут бүхэнд алдагдаж буй боломжийг зогсоох гэх мэт илүү өргөн хүрээнд ашиг тусаа өгнө. Хийе гэсэн хүнд арга, хийхгүй хүнд шалтаг олдоно” гэжээ.
Энэ сарын 29-нд эхний нээлттэй олон улсын тендерийг зарлана.