Өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндэрсэн аймгуудад хугацаат цэргийн алба хаагчид ажиллана

УОК-ын Шуурхай штабаас өнөөдөр Сүхбаатар, Дорнод, Төв аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийлээ. Дээрх аймгуудад үүссэн зудын гамшгийн нөхцөл хүнд байгаа тул  Зэвсэгт хүчний 11 ангийн нийт 210 гаруй хугацаат цэргийн алба хаагч, 21 тээврийн хэрэгсэлтэйгээр ажиллана.

Цэргийн алба хаагчид орон нутгийн хүн хүч багатай малчин өрхүүдэд тусалж, зудад хорогдсон, цасанд дарагдсан малын сэг зэмийг цэвэрлэж, шар усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах юм. Тиймээс цэргийн алба хаагчдын малчны хотонд очих аюулгүй байдлыг хангах, ажлын багаж хэрэгслээр хангаж ажиллахыг аймгийн Онцгой комистт үүрэг болгожээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *