Иран хориг тавихаа мэдэгдэв

Ираны ГХЯ “Палестины хүний эрхэнд халдлага хийсэн Израилийг дэмжиж байгаа” учир АНУ, Их Британийн 25 хувь хүн, аж ахуйн нэгжид хариу авах хориг арга хэмжээ авна хэмээн мэдэгдэв.
Хориг арга хэмжээнд, хоригт хамрагдсан хувь хүн, аж ахуйн нэгжийн Иран дахь хөрөнгө, банкны дансыг битүүмжлэх, холбогдох ажилтнууд Иранд нэвтрэхийг хориглох зэрэг багтаж байна гэж уг мэдэгдэлд дурджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *