Оны эхний 11 сард суудлын 66,807, ачааны 18,877 машин импортоор орж иржээ

2023 оны эхний 11 сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 22 тэрбум ам.доллар болж, 2022 оны мөн үеэс 3.2 тэрбум ам.доллар буюу 16.7 хувиар өсжээ.

Экспортын дүн импортын дүнгээс 5.4 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарсныг Гаалийн Ерөнхий Газраас мэдээллээ.

Тухайлбал оны эхний 11 сард Монгол Улс импортоор нийт 8.4 тэрбум ам.долларын бараа, түүхий эд оруулжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 504.5 сая ам.доллароор буюу 6.4 хувиар өссөн үзүүлэлт юм.

Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд

  • машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 1.6 тэрбум ам.доллар буюу 19.2 хувь,
  • эрдэс бүтээгдэхүүн 1.9 тэрбум ам.доллар буюу 22.9 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 1.7 тэрбум ам.доллар буюу 87 хувь),
  • мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 937.5 сая ам.доллар буюу 35.2 хувь,
  • авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 1.5 тэрбум ам.доллар буюу 18 хувь,
  • үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 798.7 сая ам.доллар буюу 9.5 хувь,
  • химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 463.8 сая ам. доллар буюу 5.5 хувийг тус тус эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 82.7 хувь ногдож байна.

Олон улсын санхүү, эдийн засгийн байгууллага, хандивлагч орны тусламжаар 43.2 сая ам.долларын бараа импортолсноос барааг гарал үүслийн орноор авч үзэхэд БНХАУ-д 39.6 хувь, Туркт 17.3 хувь, Японд 11.6 хувь, БНСУ-д 9.4 хувь тус тус ногдож байна.

Сонирхуулахад оны эхний 11 сард суудлын 66,807, ачааны 18,877 машин импортоор орж иржээ.

зураг

Харин импортолсон хүнсний бүтээгдэхүүнээс онцолбол дээр дурдсан хугацаанд 47.8 мянган тонн цагаан будаа, 174.6 сая ширхэг өндөг, 8.4 тонн гурилыг гадаад улсуудаас авчээ.

Түүнчлэн 83.5 мянган тонн хүнсний ногоо импортолсон нь өмнөх оны мөн үеэс 39.2 хувиар өссөн байна.

зураг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *