Ираны ШТС-уудад томоохон хэмжээний тасалдал гарчээ

Техникийн асуудлаас болоод даваа гарагийн өглөө Ираны шатахуун түгээх станцуудын түлш түгээх систем доголдсон тухай Tasnim агентлаг мэдээлэв. Үйл явдлыг харин The Times of Israel сонин хакерын халдлагын улмаас бүтэлгүйтсэн гэж мэдээлэв. Энэ доголдол нь улс даяарх шатахуун түгээх станцуудад нөлөөлсөн гэж Ираны Нефтийн аж үйлдвэрийн яамны төлөөлөгч мэдэгдсэн бөгөөд энэхүү доголдол нь шатахууны үнийн өсөлт, шатахууны хомсдолтой ямар ч холбоогүй гэжээ.

Мөн тус агентлаг Ираны шатахуун түгээх станцуудын ажлыг тасалдуулсны хариуцлагыг Израйльтай холбоотой Predatory Sparrow хакерын бүлэглэл өөртөө хүлээсэн талаар онцолжээ. Тус бүлэглэл энэхүү кибер халдлага нь Исламын Бүгд Найрамдах Иран улс болон тус бүс нутаг дахь түүний итгэмжлэгдсэн хүчнийхний түрэмгийллийн хариу арга хэмжээ юм гэж мэдэгдсэн талаар ч уг мэдээнд дурджээ.

Иранд 2021 онд ижил төстэй техникийн доголдол гарч, Ираны янз бүрийн хэсэгт шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаа саатаж байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *