ХАМАС-ын удирдлага Туркт нууц уулзалт хийсэн гэв

Палестины Хамас хөдөлгөөний ахлагчид өнгөрсөн долоо хоногт Туркт нууц уулзалт хийсэн тухай Израилийн хэвлэлүүд мэдээлжээ. Уулзалтын зорилго нь Израильтай өрнүүлж буй мөргөлдөөнийг үргэлжлүүлэх, ХАМАС-ын дараагийн алхам юу болохыг тодорхойлоход оршиж байсан гэж Jerusalem Post мэдээлжээ. Мөн тус сонин  Хамас бүлэглэлийн удирдлагууд аюулгүй байдлыг хангах, Израилийн тагнуулын мэдээлэл алдагдахаас сэргийлэхийн тулд техникийн арга хэрэгслээр бус хувийн зарчмаар нууц уулзалтаа гуравдагч оронд хийхээр шийдсэн гэж бичжээ.

Мөн KAN агентлаг ХАМАС-ын удирдагчид уулзалтаар “Газын зурвас дахь дайны дараагийн алхмууд болон Ливан дахь Ираны дэмжлэгтэй Хезболла бүлэглэлийн гүйцэтгэх үүрэг”-тэй холбоотой асуудлыг хэлэлцсэн гэж мэдээлжээ.

Үүнээс гадна Израилийн KAN телевиз “барьцааны хүмүүсийг солилцох хэлэлцээр дахин яригдаж магадгүй” хэмээн мэдэгдсэн бол Египетийн албаны хүмүүс ням гарагт “Израиль, Хамас хоёр гал зогсоох хэлэлцээрийг сэргээж, барьцаалагдсан хүмүүсийг суллахад бэлэн байгаа хэдий ч үүнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар санал зөрөлдөөнтэй хэвээр байна” гэж мэдэгдсэн байна.

Үүний өмнхөн Израилийн тагнуулын албаны дарга Моссад Дэвид Барни, Катарын Ерөнхий сайд шейх Мохаммед бин Абдулрахман Аль-Тани нар Норвегид болсон хэлэлцээний үеэр барьцааны хүмүүсийн асуудлыг хэлэлцсэн тухай мэдэгдлүүд гарсан бөгөөд уг хэлэлцээрт Израилийн шоронд хоригдож буй “өндөр зэрэглэлийн” Палестины хоригдлуудын оронд өндөр настан болон бусад энгийн иргэдийг суллах зэрэг асуудал багтаж магадгүй талаар дурдагдсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *